Д.Амарбаясгалан: Улаанбаатар хот 2040 он гэхэд ТЭГ ЗОГСОЛТ хийхээр байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчдын илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавилаа. 

Тэрбээр "Замын түгжрэл үлэмж нэмэгдсэн. Гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна. Энэ янзаараа 2030 онд таван км цаг, 2040 онд тэг зогсолт хийхээр байна.Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Сүүлийн үед нийслэлд такси үйлчилгээтэй холбоотой олон хэрэг гарах болсон. Цагдаагийн байгууллагаас өгсөн судалгаагаар сүүлийн таван жилд танкси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 2136 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоосон. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх заалтыг тусгалаа" хэмээн тодотголоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ!
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДД(59.153.115.50) 2023 оны 11 сарын 03

Одоо тэг зогсолт болчихсон шүү дээ Нийслэлийн 1200 км замд 750000 тээврийн хэрэгсэлийг байрлуулаад үз дээ.

0  |  0
S(66.181.176.144) 2023 оны 11 сарын 03

SEKSEER UILCHLI80955877

0  |  0
S(66.181.176.144) 2023 оны 11 сарын 03

ANYSDN80955877XALYYTSTLAA

0  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 11 сарын 03

ямар үндэслэлтэй тооцоогоор ингэж яриад байгаа юм бол доо, ойлгомжгүй юм. судалгаа хийсэн газар нь авах арга хэмжээг нь ингэж боловсруулсан юм уу, энэ хугацаанд 4 замын уулзваруудыг огтлолцохгүй болгоод гүүрэн, хонгилон гарцууд гаргаад, холбоос зам, төлбөртэй зогсоолуудаа нэмээд өгвөл татвараар биш, гүйцэтгэлээр 30 байтугай хувь буулгаж болно доо

0  |  0
Top