УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.11.03/ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирүүлж буй саналыг уламжилсан.
Тэрбээр, Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаагаар өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Агаарын бохирдол, эрчим хүчний оргил ачаалал, түгжрэлийн нөхцөл байдлыг бодоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 12, 1 дүгээр сард амрааж, хичээлийг зуны сарууд руу шилжүүлбэл ямар вэ. Долдугаар сарын 1 хүртэл хичээллэж, хичээлийн шинэ жилийг 08 дугаар сарын нэгнээс эхлүүлбэл ямар вэ. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрчим хүчний ачааллаа бодон энэ саналыг судалж үзээрэй.
Мөн нийт төрийн байгууллагын авто машины хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд дээрх байгууллагууд авто машины хэрэглээгээ хязгаарлах асуудлыг судалж үзээч гэсэн санал иргэдээс ирж байна. Иргэдийн саналуудыг нийслэлийн удирдлага, ажлын хэсэг анхаарч судлах хэрэгтэй гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Занданшатар гэдэг хүн тархиа сайн эмчлүүлэх хэрэгтэй