Иорданы хатан хаан Раниа “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа “ХАМАС хөдөлгөөнийг устгах нь Газын зурвасын асуудлыг шийдэхгүй. ХАМАС-ын бүх хүмүүсийг хөнөөгөөд ч цаашаа яах вэ” гэсэн байна.
Иорданы хатан хаан түүнчлэн энэ мөргөлдөөний шалтгаан нь хууль бусаар газар нутгийг булаан эзлэх, хүний эрхийг байнга зөрчих явдал юм гэжээ.
Үүний өмнө Иорданы хаан II Абдалла Агаарын цэргийн хүчин нь Газын зурвас дахь тус улсын хээрийн эмнэлэгт яаралтай тусламжийг хүргэсэн талаар мэдэгдсэн билээ.
Иордан түүнчлэн Израил дахь Элчин сайдаа эгүүлэн татсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )