Израил Газын зурваст тусламж хүргэх шаардлагатайг зөвшөөрөв

2023 оны 11 сарын 07

Израилийн эрх баригчид Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ёстой гэж үзлээ.

Энэ талаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ABC телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрбээр “Бид хүмүүнлэгийн тусламж хүргэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Израил үүнийг АНУ болон Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай хамтран зохицуулна” гэжээ.

Түүнчлэн Жо Байден Биньямин Нетаньяхуд Палестины энгийн иргэдийг хамгаалахыг тушаасан байна.

Израилийн Ерөнхий сайд мөн “Палестин-Израилийн мөргөлдөөн дууссаны дараа Газын зурвасын аюулгүй байдлын хариуцлагыг хэсэг хугацаанд Израил хүлээх болно” гэжээ. Тодорхой бус хугацаанд аюулгүй байдлын гол хариуцлагыг Израил улс үүрэх аж.

Б.Нетаньяху мөн “Газын зурвасыг ХАМАС хөдөлгөөний замаар явахыг хүсэхгүй байгаа хүмүүс удирдах ёстой” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top