Газын зурваст хоногт 70 орчим ачааны машин хүмүүнлэгийн тусламж очжээ.
Израилийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Засгийн газрын Палестины нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааны зохицуулалтын алба (COGAT)-наас мэдээлснээр ачааны машинуудад эм, эмнэлгийн хэрэгсэл болон хоол хүнс, ус байсан аж.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Үүний өмнө Иорданы Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь хээрийн эмнэлэгт хүмүүнлэгийн тусламж хүргэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )