УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн /2023.11.06/ ээлжит хуралдаанаараа тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн талаараа мэдээлсэн билээ.
Тэгвэл эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Урсгал зардлыг 2.51 хувиар хасаад тэтгэврийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Ингэхээр тэтгэврийн эх үүсвэр 448 тэрбум төгрөг болж байна. Тэр мөнгийг Засгийн газар яриад хэмнэлтэ хийх юм. Бидний тооцооллоор бол бага тэтгэвэр авагч 100 мянган төгрөгөөр нэмэх тооцоо байгаа юм. Төсвийн орлогын хувьд тэнцэлийн сайжруулах үүрэгтэй, бид. УИХ төсвийн тэнцлийг сайжруулах ёстой, алдагдлыг багасгах ёстой. Тэр агуулгаараа нийт 590 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг тэр хэмжээгээр сайжруулж байгаа юм. Энэ нь алдагдал нь хоёр хувь болж, 600 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа юм" гэв.
Түүнчлэн "Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа асуудал бий. Гол нь, аудитын байгууллага хянах ёстой. Энэ хүрээнд Засгийн газраас төсвийг өргөн барьснаас хойш аудит хийгдсэн 107 обьектоос төсөв нэмэгдсэн гэж ойлгож болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Яахаараа бага тэтгэврийг нэмэх гэж. ЖИНХЭНЭ СОНГУУЛИЙН ШОУ.
ХУДЛАА БИТГИЙ ДАЛДАГНААРАЙ ДОЛООХ ТӨДИЙ НЭМЧИХЭЭД НЭМСЭН ГЭЖ БҮҮ ДОНГОДООРОЙ ХӨӨЕ. БАГА ТЭТГЭВРИЙГ АХИУ НЭМЧИХЭЭД Л БОЛООД ЯВЧИХНА. ШҮҮДЭЭ.
Нөгөө л сонгуулийн өмнөх хоцрогдсон тактикаа хэрэгжүүлэх гэж байна уу ккк
олигтойхон нэмээрэй .Та нарын самралтыг дийлэхгүй үхэх юм шигээ.нохойнд асрамж хэрэгтэй гэнээ та нарт бид нарт бас өөрийгөө асрах эм амин дэм авах мөнгө хэрэгтэй бна.100-р аргалаад сонгогдохгүй шүү