Эрх баригч намын удирдлагууд айсуй сонгуулиар “Сайдууд намын нэрсийн жагсаалтад орохгүй”, “Намын нэрсийн жагсаалтад иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс багтана”. Мөн “Тойрогт нэр дэвшиж байгаа нөхөд нэр цэвэр байх ёстой. Тиймээс нэр цэвэр залуусыг дэмжинэ. Намд олон жил ажилласан, зүтгэсэн гэх зүйлийг авч хэлэлцэхгүй” гэдгээ удаа дараа сануулан хэлж байгаа. Үүнийг зүгээр ч нэг дахин дахин сануулаад байгаа хэрэг биш. МАН дотор цэвэрлэгээ явж байгааг анхааруулсан хэрэг. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү цэвэрлэгээ нэгэнт гараанаас гарчээ. Энд өдгөө нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байгаа нэр бүхий нөхдүүд бол тэртэй тэргүй нэр дэвшихгүй учраас дурдаад яахав.
Гагцхүү МАН-аас нэр дэвших эрхийн мандат авч чадахгүй болсон учир битүүлэг нөхдүүд бий. Тухайлбал, МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлээд байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Х.Ганхуяг, Ж.Сүхбаатар, Н.Энхболд, Г.Дамдинням нарт лав мандат өгөхгүй гэх мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд бол ойлгомжтой. Түүнийг УИХ-ын гишүүн болсон даруйд нь хэдэн арав ч биш. Бүр хэдэн зуугаар тоологдох бүсгүйчүүдийг чангааж ноолсон гэх баримтыг иргэн Б.Сүндэръяа олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлэв.
Сүрдүүлээд зогсохгүй Цагдаагийн ерөнхий газарт хандсан. Үүнээс үүдэн түүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Өнөөдөр гэхэд түүнийг намын гишүүний батлахыг сэргээсэн гэх мэдээлэл ч алга, цагдаа шүүхээс гэмт хэрэг хийсэн, хийгээгүй гэх байр суурийг ч илэрхийлээгүй байгаа. Тиймээс МАН-ын удирдлагууд мандат өгөхгүй гэнэ.
Х.Ганхуягийн хувьд Хөгжлийн банкнаас зээл авсан, уг асуудал нь бүрэн шийдэгдсэн эсэх мэдээлэл байхгүй. Хамгийн гол нь тэрбээр намынхаа эсрэг байр суурь илэрхийлэх хандлага удаа дараа үзүүсэн гэх асуудлаар мандатгүй үлдэх бололтой. Түүнд алзах юм байхгүй. Эргэж АН-даа элсээд тэндээсээ нэрээ дэвшүүлж болох юм. Гэхдээ өнгөрөгч 2020 оны сонгуулиар АН-ын гишүүн байгаагүй юм шиг “Би МАН-аас нэр дэвшиж, АН-ын дарга С.Эрдэнэтэй халз өрсөлдөнө” хэмээн зарлаж явсныг санаж байгаа байх. Мөн Г.Дамдиннямын хувьд Хөгжлийн банкнаас зээл авсан, сонгогчдын дунд ч, парламентын түвшинд ч нэр хүндгүй болсон. Энэ нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудал нь мандатгүй үлдээж байна. Дархан-Уул аймгийн залуус гишүүнээ эргүүлэн татах гарын үсэг хүртэл цуглуулж байсныг санаж байгаа байх.
Харин Ж.Сүхбаатар гишүүний хувьд ойлгомжтой. Шантааж хийж байж сайдын суудалд очсон ч ногоон автобусны асуудал дэгдэж, албаа өгсөн. Автобусны хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ хэрэг нь Ж.Сүхбаатараас тойрч гарна гэж үгүй. Тиймээс мандатгүй үлдэх нь гарцаагүй. Харин ял зэмгүй салж байвал их юм гэдгийг эх сурвалж өгч байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Энхболд нь МАН 33:32-оор хуваагдан үзэж байхад дундын байрлалд үлдэж, Батлан хамгаалахын сайдаар залраад авсан. Өөрөөр хэлбэл, өдгөөгийн залуу удирдагчдын эсрэг бодлоготой хүн учраас мандат олдохгүй гэдгийг хэллээ.
МАН-д цэвэрлэгээ хийх цаг нь болсон.
Эртнээсээ уламжлагдан явж ирсэн хулгай дээрэм, авлига хээл хахууль, албан тушаалын наймааг таслаж байж сая сонгогчдын дунд энэ намын нэр хүнд өснө.
Ингэхийн тулд үүнд ямар нэгэн байдлаар холбоотой нөхдөөс салах ганц арга нь ирэх сонгууль учраас МАН-ыг удирдаж буй наяад оныхон ч тусгай төлөвлөгөө гаргасан бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
дутуу л даа өөр хүмүүс байгаа шдээ хэдэн эргүү авгай нар Сарангэрэл гээд байгаа шдээ Ковидын зартай луйварчин ш дээ ард иргэд мартаагүй байгаа шүү
Ер нь ирэх сонгуулиар ахмадуудаа амраагаад шинэхэн залууст итгэл үзүүлэх хэрэгтэй бх да. Энэ олон жил суугаад юуг ч өөрчилж амжихгүй бга нь сэтгэлгээ хэт хуучинсаг, бас хурд хүчгүй болсонтой нь холбоотойш дэ. Төлөвлөлт хөтөлбөрнь сайн бвал 80 аад оныхон болж л бна. 40 гарсан хүмүүс эх орныхоо ирээдүй, үр хойчийнхоо сайн сайхны төлөө өөдрөг холын зүйл хийх бизээ. Тэд ядуу орны баян гэр бүл биш , баян орны чинээлэг гэр бүл бий болгох тухай ойлгоцтой болцон байгаа байх. Ядаж тохой нийлж суугаа хүмүсийнхээ сайн муу жишээг харж мэдсэн блгүй дэ.
хүрэлбаатар чойжилсүрэн нарын хулгайч луйварчин нөхдийг бас гаргаж болохгүй шүү
Сайн цэвэрлэж чадахгүй л боловуу итгэлгүй бноо дарга л бол хулгайч болж харагддаг болчдог юм бна хулгайчийн нэрийг дэвшүүлсэн нам нь сөнөдөг болъё
МАН-с ДАРААГИЙН УИХ-Д СУУХ ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ҮҮРЭГ РОЛЬГҮЙ ГИШҮҮД: БАТЭРДЭНЭ, Г.МӨНХЦЭЦЭГ, УНДРАМ, САРАНГЭРЭЛ, Х.ГАНХУЯГ, БАТБОЛД, МӨНХБАТ, АНАНДБАЗАР, Н.ЭНХБОЛД, ДАМДИННЯМ, Б.САРАНЧИМЭГ.
Хулгайч, луйварчин, сексийн гаж донтонгууд төрд хэрэггүй.