Б.Энхбаяр: Нүүрсний хэрэгтэй холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 07

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.11.07/ хаалттай горимоор хуралдаж байна. Хуралдаан хаалттэй горимд шилжхээс өмнө тус Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. "Эрдэнэс Тавантолгой" болон жижиг "Тавантолгой" компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. "Эрдэнэс Тавантолгой" компанид 2,000 худалдан авах ажиллагаа болсон байна. Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа.Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна. Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээд материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана. Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна" хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 11 сарын 07

Mongol ulsad delhiid baihgyi turiin mapiin yil ajilgaa shivshegtei.Delhiid tur ni yaj hudal hulgaich gedegiigel.Kinsiin nomond bichegdeheer.Mongol Mongoloo sunuuj bnaigaa.Delhii bolon Mongol ULSIIN YYH TYYHEND YYRD UDAMAARAA SHIVSHEGTEIGEER URVAGCH EH ORONOO ZULUMSUN HYN BOL YAH ARAGAYI SYGIIN OVOGTOI BATBOLD.\nNATSAGIIN BAGABANID.PUNSALMAAGIIN.OCHERBAT.TSiahiIgiin butaj Elbegdorj nar munuus mun.ELdegeer urvagch lalaruudiih hetseed ustagan.MONGOL ULS MANDAB BADSRAH BOLNO.URVAGCHIDAD UDAMAAR YHEL.

0  |  0
Ганбат(66.181.187.73) 2023 оны 11 сарын 07

Шинжээчид чинь нүүрсний хулгайчид гэсэн тэгэхээр үнэн зөв шийдвэр гараруу?

0  |  0
Top