Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудыг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн угтаж, ЭСЯ-ны үйл ажиллагааг товч танилцуулав.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНАЛАУ-ын Үндэсний их сургуульд нийт 20 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд лао хэлтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага өндөр байгааг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны дараагийн жарны эхний хуудсыг нээж буй бөгөөд ирэх жаран жилийн хамтын ажиллагаанд БНАЛАУ-д төгссөн мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Суралцах хугацаандаа эв нэгдэлтэй байж, хичээл номдоо шамдахыг захиж, амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ оюутнууд лаост ямар мэргэжлээр суралцдаг юм бол, арай малын эмч, эдийн засаг, менежмент энэ тэр гэх юм биш биз