УИХ-ын өнөөдрийн /2023.11.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдийн үдийн хоолтой холбоотой асуудлаар Л.Энх-Амгалан сайд олон хувилбарыг санал болгосон. Ажлын хэсэг дээр ярьсан. Нийт 500 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол их өндөр дүн. Миний хувийн бодол бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг, эхээс гаргахаас өөр арга байхгүй. Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэх ёстой л гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
яахаараа битгий хуц хуулиа мэддэг юм бол хуулиа сайн унш новшоо хүүхэд үнэ төлбөргүй сурч боловсрох эрхтэй гээд заачихсан байгаа шдээ та муу сайнуудын өөрсдөө зарцуулдаг тэрбумаар яригддаг мөнгөнөөсөө хүүхдийн хооны мөнгийг гарга за новшнууд аа хойчид чинь буян болно шүү новшоо
Төрийн цэцэрлэгт яг явж байгаа хүүхдийн тоо зөв гарна. Төрийн ачаа ч хөнгөрнө. Хоолны мөнгийг эцэг эх гаргах н зөв
Зөв. Эцэг эхэд үүрэг хариуцлага байх ёстой
100% гаргуул!
зөв дэмжинэ
Арчаагүй төрийн эмгэнэл, өөрсдөө л гудрахаа бодохоос