АН-ын дарга Л.ГАНТӨМӨРИЙГ СОЛИХ “АЖИЛЛАГАА” эхэллээ

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 11 сарын 09

АН дотор даргаа солих “ажиллагаа” явагдаж эхэлжээ. Ингэхгүй бол АН айсуй сонгуулийн тухай ярихын ч хэрэггүй. Л.Гантөмөртэй цааш яваад хад мөргөнө гэдгээ намын эрхэм дээдсүүдээс эхлээд эгэл жирийн гишүүд дэмжигчид хүртэл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болжээ. Энэхүү ажиллагааг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын аснууд зохион байгуулж байгаа нь тун сонирхолтой гэдгийг эх сурвалж хэллээ.

Юуны өмнө аснуудад өөрсдийнх нь эрх ашиг гэж том зүйл бий. Нөгөө талд эрх биш АН хэмээх айлын нэрээр Төрийн өндөр дээд суудалд заларч, энэ намын нэрийг нэгэн насаараа мөлжиж идсэн хүмүүс эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаасан биз гэж найдна. Ямартай ч Л.Гантөмөрийг солих нь зүйд нийцнэ гэдгийг гишүүд дэмжигчид нэгэн дуугаар зөвшөөрч байгаа аж. Тарж бутарсан АН-ыг өөрийн гэсэн зангараг, орон зайтай улстөрч удирдаж байж сая нэг шат болтугай ахиулна уу гэхээс Л.Гантөмөр шиг зам мөрөө харахаас хэтрэхгүй нөхөр удирдаж сонгуульд орно гэдэг сүйрэл гэсэн үг. Тиймээс хөдөлгөөнд оруулж, дуу хоолойг нь нэгтгэх дүр яах аргагүй хэрэгтэй.

“Тулаанд ялагдаж болно, дайнд ялагдаж болохгүй” гэж үг бий. Мөн “Тэмцээнд ялагдаж болно, тэмцэхгүй байж болохгүй” гэдэг биз дээ. Гэтэл Монголын шинэ үеийн улс төрийн түүхийн 33 жилийг “дайн” гэж үзвэл АН хоёрхон удаа дутуу дулимаг ялалт байгуулж, зургаан удаа ялагдсан. Айсуй сонгуульд бүр сураггүй болчихож мэдэхээр харагдана. Ингэх юм бол жинхэнэ “дайн”-д ялагдсан болно. Тэгэхээр “дайн”-д ялагдахгүйн тулд Л.Гантөмөрийг солихоос өөр арга байхгүй.

Өөрсдийнхөө толгой дохиж сонгосон даргаа унагаах “ажиллагаа”-г удирдаж байгаа аснууд дундаа зөвшилцөж, дараагийн даргын тухай яриа аль хэдийнээ эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын нэрсийг тодруулж, чухам хэн нь АН-ыг зангидаж чадах вэ гэдэг дээр саналаа нэгтгэх юм байна. Гэхдээ аснууд С.Баярцогтыг Дэдээр нь байлгах сонирхол давамгайлж, харин Я.Санжмятавыг тал алдахгүй, өрсөлдөгчидтэйгөө ч ойлголцож чадна хэмээн үзэж байгаа аж. Гэтэл Ц.Элбэгдоржийн хувьд Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нарын залуусаа дэмжих нь зүйн хэрэг гэж үзэж байгааг эх сурвалж дуулгалаа. Ямартай ч АН-ын даргыг солих сунгаа тун удахгүй өрнөх нь ойлгомжтой болж байна. Аснууд нэг л “ажиллагаа” өрнүүлсэн бол цаана нь гарч байж дуусгана. Нөгөө талаар АН-ын гишүүд дэмжигчид Л.Гантөмөрийг нэгэнт намаа удирдаж чадахгүй учраас солих нь зөв гэж үзэж байна. Х.Баттулга, Ж.Батсуурь нар шиг бүх гишүүдийн дундаас санал хураасан ч Л.Гантөмөр өвдөг шороодох нь тодорхой харагдана. Үүний зэрэгцээ Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог ч нэмэх зэрэг хэд хэдэн өөрчлөлт зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.224) 2023 оны 11 сарын 16

Алтанхуяг сонгуульд удирдаж орвол нэг жоохон гэгээ орж магадгүй....

0  |  0
Зочин(139.5.217.66) 2023 оны 11 сарын 10

As гэдэг үгийн утгыг яагаад ингэж доош нь чихээд бна.элбэг,женко,эрдэнэ 3 энэ ас гэдэг үгний 10%-д ч хүрэхгүй.манай сэтгүүлч нарын мэдлэг боловсрол үнэхээр дорой байх юм даа.

0  |  0
Zailtsan deer bn(86.111.138.233) 2023 оны 11 сарын 10

Ha ha ha asnuud gechihcheee zailuul ternii Orond jinhene Abilgachid=Hulgaichid gebel estoo onoson ner shuu

0  |  0
З(66.181.160.100) 2023 оны 11 сарын 10

Баярцогт танай намд тийм чухал уу харин ч доош нь оруулсан бишүү

1  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

DYRAA TAWILTSI ZYGAATSN SEXSEER80955877

0  |  0
7(66.181.160.66) 2023 оны 11 сарын 09

Тар хог болсон наманцар

0  |  0
ЗОЧИН(203.91.115.51) 2023 оны 11 сарын 10

САНЖМЯТАВ НЬ АРАЙ ГОЛТОЙ БАЙХДАА БУСАД НЬ ХЭРЭГГҮЙ ДЭЭ, БАЯРСАЙХАН, БАЯРЦОГТ,ТЭМҮҮЖИН НАР БОЛТ БҮР Ч ХЭРЭГГҮЙ

3  |  0
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 09

Гантөөмөр чинь тэгээд тоглоом болчихож байгаа юм уу

0  |  0
нарангэрэл(66.181.160.6) 2023 оны 11 сарын 11

хараад байх нээ олигтойхон хүн алга байна даа новш гэж

3  |  0
шаабар(103.57.94.54) 2023 оны 11 сарын 09

Анх сонгогдохоосоо л буруу замаар сонгогдсон. Хуйвалдаанаар шүү. Тэгээд ч удахгүй БЗС ийн хэргээр АТГ т дуудагдаад эхлэнэ. Ямар ч гэсэн ийм үлбэгэр, дотуур тамиртай дарга АН ыг удирдаж чадах гүй. Цаагуураа МАН ын гар хөл болчихсон нөхөд бүр ч дэмий. Завханы Батсайханыг судлаад үзэхэд зүгээр дээ. Тэмүүжин уг нь боломжийн. Жаахан зангарага дутаж мэднэ. Санжмятавын хувьд болох л хувилбар. Бусад нь дэмий дээ. Болдогсон бол Алтанхуяг болох хувилбар. Даанч цаад МАН ууд оролдоод зүгээр суулгахгүй байх.

1  |  0
Зочин(59.153.115.117) 2023 оны 11 сарын 09

Угаасаа л насгүй дарга бсан биздээ бсзээлийг маш олон хүнд тэглэж авилга авсан хүн наранд биш нарсанд байх ёстойн бишүү

1  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

SEKSEER TAICHNA80955877

0  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

SEKSDN80955877

0  |  0
AH demjigch(202.170.71.242) 2023 оны 11 сарын 09

Soli soli. Ene bid 2 namiin darga hiij ugaasaa chadahgui

0  |  0
С(103.80.211.158) 2023 оны 11 сарын 09

Сольсон нь дээр, ёс суртахуунгүй сонин нөхөр бна лэй, худлаа соёлтой царайлчихаад

0  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 11 сарын 09

good bye xulgaich nar

0  |  0
зочин(64.119.30.210) 2023 оны 11 сарын 09

Эсвэл залуу хүн гэвэл О.Алтангэрэл л зүгээр дээ

1  |  0
зочин(64.119.30.210) 2023 оны 11 сарын 10

Гантөмөрийг солих нь зөвөө бас Баярцогт гэдэг нэр л АН-н саналыг 30% бууруулна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Шинэ намын даргын хувьд ямар ч томъёон дээр тавьсан Я.Санжмятав нь дээр дээ. Өөрсдөө мэдтүгэй Ялах сонирхол байвал ийм л сонголт байна.

2  |  0
Top