Н.Алтанхуяг: Тойрогт нь 3 тэрбум төгрөг тавина гэж гишүүдийг авлигадаж, улсын төсвийг баталж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2023.11.15/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Улсын төсөв хэлэлцэж байна. Анх хэлэлцэж эхэлж байхад л хэлсэн. Сонгуулийнхаа төсвийн буцааж авах ёстой. Улсыг өрөнд оруулсан төсвийг баталж болохгүй. УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрогт нь тавина гэж авлигадах байдлаар Улсын төсвийг баталж болохгүй. Ингэж Монгол Улсын хувь заяагаар тоглож болохгүй гэдгийг хатуу хэлсэн. Та бүхэн төсвөө буцааж аваад засч, янзлаад улсын төсвийг алдагдалгүйгээр батлах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top