Н.Энхбаярын эхлүүлсэн "АВЛИГА" гурван тэрбум төгрөгт хүрлээ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 11 сарын 09

Хэрэв уншигчид санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2000-2004 оны хооронд Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан байдаг. Тэр үед тухайн үеийн МАХН, одоогийн МАН парламентад 72 суудал авч, үнэмлэхүй олонх болж байлаа. Гэвч тэд нам дотроо хагаралдаж, зарим нь Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаярынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж эхлэхэд мань эр гишүүн бүрийн тойрогт мөнгө хуваарилж, Ерөнхий сайдын суудлаа авч үлдсэн гэдэг. 

Тэгвэл Н.Энхбаярын эхлүүлсэн "гишүүний" гэх тодотголтой мөнгийг өнөөгийн Засгийн газар гурван тэрбум төгрөг болгож, ирэх 2024 оны улсын төсөвт тусгасан талаар парламентын гишүүд хөндөж эхэллээ. 

Энэ талаар УИХ-ын өнөөдрийн /2023.11.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэж эхлэхэд л би хэлсэн. Сонгуулийнхаа төсвийн буцааж авах ёстой. Улсыг өрөнд оруулсан төсвийг баталж болохгүй гэж. УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрогт нь тавина гэж авлигадах байдлаар улсын төсвийг баталж болохгүй. Ингэж Монгол Улсын хувь заяагаар тоглож болохгүй гэдгийг хатуу хэлсэн санагдана. Та бүхэн төсвөө буцааж аваад засч, янзлаад  алдагдалгүйгээр батлах хэрэгтэй" хэмээлээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Ганболд "Бид зарчим л ярьсан. "УИХ-ын гишүүд тойрогтоо гурав орчим тэрбум төгрөгийн санал өгөөрэй, тэгээд дахиж байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү" гээд л бид дуугүй явцгаасан шүү дээ. Гэтэл одоо 212 төсөл, арга хэмжээ шинээр нэмсэн, 181:7 тэрбум төгрөгийн өөрчлөлт илүү л юм шиг харагдаад байгаа юм. Уг нь, ярьсан зарчмаа бариад явчихсан байсан бол их зүйгээр байх юм. Зарим газарт өндөр төсөв, өртөгтэй юм тавьсан байна. Цаашид УИХ-ын гишүүдэд эхнээсээ хэлсэн зарчмынхаа зүйлийг бариад явдаг байхгүй бол асар их зүйл орж ирэхээр санал хэлсэн гишүүд хохиролтой байна" хэмээн ярьсан билээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
соном(124.158.70.219) 2023 оны 11 сарын 21

эрхэс гэж увсын аймгийн давсаг сумын нөхөр мөнүү шээсээр дүүрэн эрхэст сайн юм хийсэн хүн муухай харагдана АН -н гишүүн болсон бололтой

0  |  0
Zochinх(86.111.138.233) 2023 оны 11 сарын 10

Hudlaa bichsen biishuu,gishuded mungu hubiarladag Sistem chin umnuh Parlementudiin ued baisan zuil...tegeed Ch um l bol muu Ehkbayariin ner baridagaa zogsoo!Tuunees Uur mash olon abilgschid Eebii,bayartsogt,Batuul,Erdene ,M.Enkbold,Cu Batbolf,Badamjunai,Saihan balag,Battulga geed Har 100 BN tednigee haash hiichiheed bgaad?!!!

0  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

ANYSIIN SEXSYG TAALLAAR80955877

0  |  0
Shar tphoi.(178.209.133.214) 2023 оны 11 сарын 09

Hulgaichuudaa hetseej buuhgyi uym shig zam zasaaadal utaa arilgaada; tygejerel bagsagaadal.Yanhandaadal Mongoliig shulaadal bai.Alalzah tsag oirtoj baigaa.Yamarch argaar hamaagyi alalzaj 2 tiisheegee boloh bolson.Altan zagasanii emged udamaaraa tsaatsalulah ba nutag zaagdaj amidarnaa.Mongoliihoo tuluu baisan Loohuuz guia shig bolnoo hognuud mini.Mongoliin tyyhend yyrd urvagchaar bichegdesen lalaruud.

0  |  0
Shar tphoi.(178.209.133.214) 2023 оны 11 сарын 09

Hulgaichuudaa hetseej buuhgyi uym shig zam zasaaadal utaa arilgaada; tygejerel bagsagaadal.Yanhandaadal Mongoliig shulaadal bai.Alalzah tsag oirtoj baigaa.Yamarch argaar hamaagyi alalzaj 2 tiisheegee boloh bolson.Altan zagasanii emged udamaaraa tsaatsalulah ba nutag zaagdaj amidarnaa.Mongoliihoo tuluu baisan Loohuuz guia shig bolnoo hognuud mini.Mongoliin tyyhend yyrd urvagchaar bichegdesen lalaruud.

0  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

SSEKSEER XUCHINDUULI80955877 48DRSH

0  |  0
зочин(66.181.176.184) 2023 оны 11 сарын 09

Сангийн яам ийм юм хийх гээд байгааг нь мэдээд л УИХ дарга НӨТ ийн буцаан олголтыг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байж болох уу? Хамгийн сонин нь тэр яриа гарсны дараахан СЯ ны сайд зуургаан зуун хэдэн тэрбум байгаа гэж хэлсэн, тэгээд хүүхдийн мөнгөнд өгөх яриа гарсан. Ер нь тэгээд НӨТ өөр төсөв бүрдүүлэх ёстой юм уу???? Татварын орлогоо ч бүрэн цуглуулж чадахгүй л байгаа шүү, энэ улс. тэгсэн хэрнээ төлөвлөгөө нь хуруугаа ч хөдөлгөхгүй баййхад л давж биелээд байдаг. Татварын орлогоо бүрэн авч чаддаг болоо!!!!!

0  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

ZYGAA NAADGCH80955877

0  |  0
З(66.181.160.100) 2023 оны 11 сарын 09

Энэ мөнгийг болих хэрэгтэй Ингэж улсаа хохироож гишүүн болохгүй шүү эсэргүүцэж бна

0  |  0
S(103.212.116.64) 2023 оны 11 сарын 09

SEXSDI80955877 ANYSDN MASSAJLI

0  |  0
иргэн(66.181.188.206) 2023 оны 11 сарын 09

авилагч, хулгайч луйварчдын төр болж дууссаж байна даа

1  |  0
Зочин(103.57.92.149) 2023 оны 11 сарын 09

Тойргийн мөнгийг гишүүдээр дамжуулж хуваарьладаг хуучин арга бол сонгуульд ялалт байгуулахын тулд авч байгаа арга хэмжээ. Үүнийг болих хэрэгтэй.

0  |  0
Top