Б.Энхбаяр: Мөрдөн байцаалтын нууц задруулдаг, улс төр хийдэг ГЭМТ ХЭРГИЙН ТОМ СҮЛЖЭЭ бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 09

УИХ-ын өнөөдрийн /2023.11.09/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Жирийн ажлаа хийдэг албан хаагчид, мөрдөгчдөөс мэдээлэл задардаггүй. Энэ заалт дээр анхнаасаа буруу ойлголт явчихсан юм. Энэ бол санаатай үйлдэл. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдлаа, иргэдийн мэдэх эрхэд халдлаа, сэтгүүлчийг яллах гэж байна гэх зэргээр зориуд улс төр хийсэн. Цаана нь манай нууц мэдээллийг задалдаг хуулийн байгууллагынхан өөрсдөө бий. Өөрсдөө захиалгаар ийм зүйл хийсэн. Энэ асуудалд прокурорын байгууллага дээр хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа асуудал бий. Сүлжээ үүссэн, шантааж хийж байна. Цаана нь хээл хахуул авах том гэмт хэргийн сүлжээ бий. Мөнгө угааж байна, улс төр хийж байна. Энэ хэвлэл мэдээллийнхэнд огт хамаагүй заалт, ийм заалтаар иргэдийг яллаж байгаагүй" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.6) 2023 оны 11 сарын 09

үнэхээр байгаа бол эрх нь өөрт чинь байгаа энэ мөчид шууд таслах зогсоох хэрэгтэй ш дээ хэн юу гэж хэлэх нь хамаагүй шууд хий тэгээд харуул

0  |  0
Top