НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел дайн болж буй Газын зурваст нэг сая гаруй хүүхэд байгаа талаар мэдэгджээ.
Тэдгээр хүүхдүүдэд аюулгүй газар байхгүй аж. Олон хүүхэд сураггүй алга болж, байшин барилгын нурангин дор байгаа гэнэ.
Газын зурваст амиа алдсан хүүхдүүдийн тоо 4.6 мянга гаруй болж, 9000 орчим хүүхэд шархадсан байна.
Газын зурваст амиа алдсан хүний тоо 11240 болжээ.
Тус бүсэд мөн хүнсний хомсдол нүүрлээд байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )