Нийслэлийн АН-ын даргыг сонгох сонгууль өнөөдөр /2023.11.17/ болно. Сонгуульд НИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа М.Тулгат, Б.Бадарсан, Т.Батцогт нарын гурван хүн нэр дэвшээд байна.
Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж өчигдөр өгсөн мэдээлэлдээ "АН өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой" хэмээн ярьсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Tulgat l bhdaaoo
Тулгат шүү өөр сонголт байхгүй
Тулгат шүү өөр сонголт байхгүй