Израилийн Батлан хамгаалах арми ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан израил эмэгтэйн цогцосыг олжээ.
Йехудит Вайссын цогцос Газын зурвас дахь “Аш-Шифа” эмнэлгийн ойролцоо байсан гэнэ. Цогцос байсан байшингаас мөн буу зэвсэг олсон байна.
Гадны хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Израил “Аль-Шифа”-г хяналтдаа авчихвал Газын зурвас дахь ажиллагаагаа дуусгаж магадгүй гэнэ.
Израилийн Батлан хамгаалах арми “Аль-Шифа” эмнэлгийн цогцолбор дахь ХАМАС хөдөлгөөний командлалын төвийг илрүүлсэн талаараа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )