Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг энэ сарын 20-ны өдөр товлолоо. Хуралдаанаар Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлт, Ард түмнээ хайрлая намын нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг тус тус хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төсөлд санал өгөх асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )