УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрх дуусгавар болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.11.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын есөн байнгын хорооны даргын бүрэн эрх дууссан. Нэр дэвшүүлж тодруулахад баримтлах зарчим дээрээ тогтлоо. Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ. Хоёрт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээний мэдээллийг сонслоо. Засаг дарга, холбогдох хүмүүс нь мэдээлэл өгсөн. Бүлгийн хурлаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ авах чиглэлийг нийслэлд өгсөн" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top