Ард түмнээ хайрлая нам “Ард түмний хүч нам” боллоо

2023 оны 11 сарын 20

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.


1. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтов. 

2. Иргэний хөдөлгөөний намын даргаар Ө.Баярааг, намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэхээр ирүүлсэн Ө.Баяраагийн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

3. Ард түмнээ хайрлая намын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.104.2) 2023 оны 11 сарын 22

хууль бусаар тусгай хамгаалалттай газар авч, цаашаа хэмжээлшгүй их мөнгөөр ард түмэндээ дамлан худалдаж, дахиад мөн ард түмнээ луйвардаж, доромжилж, туйпуу шидэж, хэл амаар доромжилж байгаа шуналын тулам авгай, эргүү тэнэг өвгөн Гүнбалай 2 Ард түмнээ хайрлая, ард түмний хүч гэж балайрч байхаар шүүх, цагдаад дуудагдахдаа бэлдээд эвдэрхий тэвшээ тэврээд үлдэхдээ бэлдсэн нь дээргүй юу.\n

0  |  0
Зочин(66.181.178.153) 2023 оны 11 сарын 21

Ард түмнээ орон байрнаас нь хөөж гаргаж байгаа хүмүүс ард түмний нэрийг бариад луйвар хийх нь дээ.

0  |  0
Top