Израилийн Батлан хамгаалах арми Газын зурвас дахь Индонезийн эмнэлэг рүү цохилт өгөх үеэр найман хүн амиа алджээ.
“Al Jazeera” телевизийн мэдээлснээр ЦАХАЛ-ын агаарын цохилтын үеэр амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Агаарын дайралтын үеэр эмнэлгийн хоёр ажилтан шархадсан байна.
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдээлснээр өмнө нь Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүн шилжих гэж байсан эмч нар руу “Аль-Шифа” эмнэлгийн орчимд довтолжээ.
Сэтгэгдэл ( 0 )