Ливаны парламентын гишүүн Мухаммед Раадын хүү Израилийн агаарын цохилтын үеэр амиа алджээ.
“Al Jadeed” телевизийн мэдээлснээр Ливаны өмнөд хэсгийн Бейт-Яхун тосгоны байшингуудыг Израилийн пуужингууд оносон байна. Энэ үеэр дөрвөн хүн амиа алдсаны дунд Ливаны парламентын гишүүн Мухаммед Раадын хүү байжээ.
Мухаммед Раад нь “Хезболла” хөдөлгөөний төлөөлөгч, Ливаны улс төрийн нэг фракцын тэргүүн юм.
Израилийн арми Ливан дахь “Хезболла” хөдөлгөөн рүү чиглэсэн агаарын цохилтуудыг хийжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ЦАХАЛ нь мөн Ливаны өмнөд зүг рүү фосфороор галласан байна.
Сэтгэгдэл ( 0 )