АНУ-д Газын зурваст гал зогсоохыг уриалсан жагсаал болж, Нью-Йоркийн Манхэттены гүүрийг жагсагчид хэдэн цагаар хаажээ.
“Jewish Voice for peace” жагсаалд олон зуун хүн оролцож, Газын зурваст гал зогсоохыг уриалсан байна.
“New York Times”-ын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалд оролцогчид зам дээр сууж, Палестины төрийн далбааг барин уриа хашгирч байжээ.
Гэхдээ жагсаал тайван болсон бөгөөд цагдаа нар баривчилгаа хийгээгүй гэнэ.
Үүний өмнө Тель-Авивт Газын зурвас дахь олзны хүмүүсийг суллахыг шаардсан жагсаал болсон билээ. Мөн Лондонд Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр 18 хүнийг баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )