НҮБ-ын Ерөнхий ассамблей дахин Израилийг Голаны өндөрлөгөөс явахыг уриалсан тогтоолыг баталжээ.
НҮБ-ын гишүүн орнууд Израилийг 1967 оноос Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий ассамблейн тогтоолыг үл харгалзан булаан эзэлсэн Сирийн Голаны өндөрлөгөөс яваагүй байгаад санаа зовниж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхий ассамблейн тогтоол нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолоос ялгаатай нь заавал биелүүлэхийг шаарддаггүйг уг материалд дурджээ.
Голаны өндөрлөг нь Сирийн нутаг дэвсгэр байсан бөгөөд Израил 1967 онд “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )