Израилын зүгээс Газын зурвас дахь эвлэрэл дахиад 2-3 өдөр үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн талаар “Washington Post” сонинд бичжээ.
Үргэлжлүүлэн 2-3 хоног эвлэрэл үргэлжилснээр барьцааны хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн зогсолт авахыг хүсэж байгаа аж. Үүний дараа Газын зурвас дахь ажиллагааг үргэлжлүүлэх эсвэл дараагийн зөвшилцөлд хүрэх эсэхийг шийдэх хүсэлтэй байгаагаа Израилийн зүгээс илэрхийлжээ.
Үүнээс гадна Израилийн тал барьцаанд байгаа хүүхдүүдийг өнөө шөнө суллана гэж итгэж байгаа аж.
Палестины ХАМАС хөдөлгөөний зүгээс Газын зурвас дахь хүмүүнлэгийн эвлэрлийг хоёр хоног сунгаж магадгүй талаар мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
evlerel bishee tur gal zogsoolt shdee