ХАМАС хөдөлгөөний барьцаанаас суллагдсан 12 хүнийг Израилийн эмнэлэгт хүргэсэн талаар “Yedioth Ahronoth” мэдээллээ.
Суллагдсан хүмүүсийн 10 нь Израилийн иргэн бол хоёр нь Тайландын иргэн аж.
ХАМАС барьцааны хүмүүсийг Газын зурваст 52 хоногийн турш хорьсон юм. Өнөөдөр барьцаанаас суллагдсан 12 хүнийг Израилийн Агаарын цэргийн хүчний нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.
Түүнчлэн “The Times of Israel” сонинд бичсэнээр Израил Газын зурваст байгаа барьцааны хүмүүсийн нэрийг авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )