АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон даруйд Ерөнхийлөгч асан Х.Баттулга генсекээ томилоо гэх яриа өрнөсөн бол нөгөө талаас АН-ын дарга асан С.Эрдэнэ генсекээ томиллоо хэмээсэн. Гэтэл бүр нөгөө талаас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ генсекээ томиллоо гэх мэдээлэл ч өрнөв. Ерөөсөө АН-ын дарга Л.Гантөмөр генсекээ томиллоо гэх мэдээлэл бүү хэл яриа ч гарсангүй. Үүний цаана томоохон шалтгаан байгаа бололтой.
Уг нь өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, 15 дэд дарга, нэг Тэргүүн дэд дарга томилсон ч Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадаагүй билээ. Энэ тал дээр талууд тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр тохиролцож чадаагүй Ерөнхий нарийн бичгийн даргыг гэнэт үүрэг гүйцэтгэгчээр оруулж ирж байгаагийн цаана ямар шалтгаан байв. Ямартай ч АН-ын акулуудын нэг нь Ерөнхий нарийн бичгийн суудлыг хэл чимээ багатайхан авахаар Э.Одбаярыг үүрэг гүйцэтгэгчээр оруулж ирж байгаа нь ойлгомжтой болов уу.
Э.Одбаярын уг сурвалжийг хөөж, улстөрийн замналыг судлахад тийм ч зузааннамтар байхгүй хэрнээ сайн нэр зүүжбайсан нь үгүй юм. Ойрын эх сурвалжийнхэлж байгаагаар бол үүрэг гүйцэтгэгчээртомилогдоод буй Э.Одбаяр нь С.Эрдэнийнхүү Э.Одбаяртай Ерөнхий боловсролынсургуульд хамт суралцаж байсан нэгэн аж. Тиймээс С.Эрдэнийн хүү түүнийг аавтайгаатанилцуулж, анх Ардчилсан намын босгоалхуулсан бололтой юм. Улмаар С.Эрдэнэч 2012-2016 онд Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаахүүгийнхээ найз Э.Одбаярыг Хүүхдийнтөлөө үндэсний газрын даргаар томилонажиллуулж байсныг бид мэднэ. Үүний дараа2016 онд АН навс ялагдал хүлээж, 2017 ондС.Эрдэнэ АН-ын дарга болсон даруйдааЭ.Одбаярыг намынхаа удирдлагын багторуулж ирсэн. Улмаар АН-ын Хэрэг эрхлэхгазрын даргаар дэвшүүлэн ажиллуулахзэргээр хэдэн жилийн турш чамгүй өөд ньтатсан.
Харин итгэл хүлээлгэсэн хүүгийнх нь найз С.Эрдэнийн нэрийг барьж, хэд хэдэн залилах гэмт хэрэг үйлдсэн асуудал нийгмийн анхаарлыг татаж байсныг ч санаж байна. Үүгээр ч зогсохгүй тэрбээр “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Д.Кёкүшюүзанбатбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт холбогдож байсан баримт ч бий. Тиймдээ ч С.Эрдэнийн хүү Э.Одбаяр "Э.Одбаярыг АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Нэр барьж олон жил хор хутгаж байсан тухай сонсож явсан. Одоо Х.Баттулга, Ц.Туваан нарын цүнх баригч болсон" хэмээн жиргэж байв. Учир нь 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ, Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд олон удаагийн шат шатны сонгуульд ялагдал хүлээх үеэр Э.Одбаяр нь нэгэнт Ерөнхийлөгч асан Х.Баттулгад урваж очсон нөхөр гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ийм л нэг нимгэн намтартай ч бараан тал нь давамгайлах нөхрийг АН-ын Ерөнхийнарийн бичгийн даргаар томилжээ. Улстөрийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйдгарах хандлагаас харахад Л.Гантөмөртүүнээс өөр арга байгаагүй бололтой. Учир нь Э.Одбаяр гэгч нь МАН-ын дарга, Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнэтэй ойрын нөхөд аж.Эх сурвалжийн хэлж байгаагаар зүгээрч нэг танилууд биш бололтой. Тиймээсхэмжээлшгүй эрх эдэлж байгаа МАН-тайойлголцохын тулд луйварчин дээрэмчинбайсан ч хамаагүй МАН-д таалагдахЕрөнхий нарийн бичгийн даргаа оруулж иржбайгаа бололтой. Магадгүй Ерөнхийлөгчасан Х.Баттулга энэ талаар төлөвлөгөөзохион байгуулж, нэгэн цагийн хамтрагчМАН-ын дарга дүүтэйгээ гар барилцсанбайж болох юм. Эсвэл Х.Баттулга зальгаргаж, Э.Одбаярыг Ерөнхий нарийнбичгийн даргаар томилох нь чамд ашигтай.Тэр Л.Оюун-Эрдэнэтэй ойрын хүн учраасойлголцоно. Би ч тус дэм болно хэмээнЛ.Гантөмөрөө эргүүтүүлсэн ч байж болно.Ямартай ч Э.Одбаярыг Л.Гантөмөр биш өөрхэн нэгэн томиллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
novsh chine yag hytad tsaraitai yum baih chine
АН энэ шаймы даргатай сонгуульд орвол далаараа цэвэр тавиулна.
Mie Enhboldtoi ih adilhan yumaa.