Хонь
Ямар нэгэн зүйлийг эхлэхээсээ өмнө зогсоод бодож үзээрэй. Магадгүй та байгаа зүйлээ хэт хүчээр тулгах гэж байна. Ингэвэл дараа нь та харамсах болно.
Үхэр
Өчигдөр л чулуу шиг хатуу санагдаж байсан өөртөө итгэх итгэл өнөөдөр бага багаар буурч эхэлж байгааг мэдэрнэ. Гэхдээ та гайхах хэрэггүй. Сөрөг зүйл бүү бод. Магадгүй энэ нь сайн сайхны төлөө юм.
Ихэр
Амьдралын хатуу шаардлага таныг үүлтэй зэрэгцэх өндрөөс буулгаж, газар дээр авчирна. Гэхдээ нэг их бухимдаад хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй.
Мэлхий
Маргаан, мэтгэлцээнд оролцохгүй байсан нь дээр. Хэрвээ та гавьяа байгуулах цор ганц хүн гэж өөрийгөө бодвол энэ нь эндүүрэл юм. Ялалт таных биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно.
Арслан
Нэлээд хөнгөн хийсвэр байх болно. Нас болон нийгмийн байр сууринаас тань хамаарч энэ өдрийн амжилт тодорхойлогдоно. Тэнэг зүйлийг хийх нь мэдээж таатай байх ч хэм хэмжээгээ мэдээрэй.
Охин
Өнөөдөр та мөнгөтэй харилцахдаа болгоомжтой байгаарай. Том бөгөөд ашиггүй зарлага гаргах магадлалтай байна.
Жинлүүр
Бүх сэтгэл хөдлөлөө эмхэлж цэгцэл. Түүнийгээ ажил хэрэгтээ зөвөөр ашиглаарай. Бусад зүйлд их сэтгэл хөдлөл хэрэггүй.
Хилэнц
Өөрийнхөө талаар ярихдаа даруухан байгаарай. Өнөөдөр та зарим зүйлийг санаандгүйгээр “хутгаж” орхино. Энэ нь таны хүсэж байсан сэтгэгдлийг авчрахгүй.
Нум
Эргэн тойрныхноо шүүмжлэхэд тохиромжтой үе биш. Гараа хумхиж суугаа хүн алдаа гаргахгүй. Гэхдээ энэ үгийг зөв гэж дагах бус хэзээ оролцохоо мэддэг байхад л болно.
Матар
Үйл явдалд өөрийнхөө урсгалаар явах боломжийг олгоорой. Хэнээс ч ямар ч тайлбар бүү шаард. Өнөөдөр та тайлбар авч угаасаа чадахгүй.
Хумх
Өдрийг найзуудынхаа хүрээлэл дунд өнгөрүүл. Тэд таныг харалгүй удсан байгаа. Хуучин сайхан харилцаагаа сэргээхийг хичээ. Энэ нь танд удахгүй хэрэг болно.
Загас
Таны зөн совин өөр байх өдөр. Шинэ санаагаа харин шууд хэрэгжүүлж болно. Хэн нэгнээс тусламж хүсэж гүйж очно. Хэн нэгний тусламж танд их хэрэгтэй болно.
Сэтгэгдэл ( 0 )