Өмнөговь аймгийн ИТХ-ийн XV ээлжит хуралдаанаар өнөөдөр /2023.12.01/ аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Будгэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Цэцэрлэгийн хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал дээр аймгийн МАН-ын бүлгээс нэлээд тооцоо судалгаатай асуудлуудыг дэвшүүлж байгаа. Жишээлбэл, зөвхөн Даланзадгад суманд гэхэд зарим цэцэрлэгийн анги 60 хүүхэдтэй хичээллэж байна. Гэтэл олон улсын стандарт болон Монгол Улсын стандарт дээр 20-25 хүүхэд нэг ангид байх ёстой гэсэн стандарт мөрдөгдөж байдаг.
Үүнийг бууруулахын тулд Даланзадгад суманд 6-7 цэцэрлэг барьж байж энэ ачаалал буурна.
Нөгөө талаасаа зөвхөн үүнийг бууруулаад зогсохгүй цэцэрлэгийн хүлээлгийн жагсаалт нэмэгдсэн байна. Зөвхөн манай тойрог дээр нэг цэцэрлэг дээр 140 хүүхдийн хүлээлгийн жагсаалт үүссэн байна. Энэ нь цэцэрлэгт орж чадаагүй мөртөө орохыг хүсэж байна гэсэн үг. Үүнээс гадна хүлээлгийн жагсаалтад ч байхгүй хүүхдүүд гэртээ байгаа.
Энэ бүгдийг тооцоолж үзвэл цэцэрлэгийн барилгыг нэлээд нэмэгдүүлэх шаардлага төв суурин газруудад бий болсон байна.” гэв.
Сэтгэгдэл ( 0 )