Өмнөговь аймгийн ИТХ-ийн XV ээлжит хуралдаанаар өнөөдөр /2023.12.01/ аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа юм. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Нансалмаа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Энэ удаагийн ИТХ дээр орон нутгийн нэмэгдэл гэдэг онцлогтой төсөв орж ирж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргаж өгсөн боломжийн хүрээнд орон нутаг дахь аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү орон нутгийн нэмэгдлийг нэмэх боломжтой.
Орон нутгийн нэмэгдлийг 40, 60, 80 хувиар нэмэгдүүлье гэсэн олон хувилбараар яригдаж байна. Гол нь орон нутагт ийм эрх олгогдож боломж гарсныг бид тултал нь ашиглах ёстой. Орон нутгийн нэмэгдлийг заавал дөрөвдүгээр сарын 01-ээс олгоё гэж хугацаанд хязгаарлаж болохгүй. Аймаг, ИТХ энэ нэмэгдлийг нэгдүгээр сарын 01-ээс эхэлж олгож өгөөч ээ” гэсэн байрь суурьтай байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэтгэлэг мөнгөн тусламж авдаг хүмүүсийг бүгдийг нь хөдөө , өөрсдийнх нь төрсөн аймаг орон нутагт нь шилжүүлэн суурьшуулж хэрэв шилжихгүй бол мөнгөн тэтгэлгийг нь зогсоох ёстой.