Израилийн Нийтийн аюулгүй байдлын албаны тэргүүн Ронен Бар тус улс Палестины ХАМАС хөдөлгөөний Газын зурвас, Баруун эрэг, Ливан, Турк, Катар дахь бүх гишүүнийг устгана гэжээ.
“The Times of Israel”-ын мэдээлснээр тэрбээр “Бид үүнийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Бүгдийг, хаа сайгүй устгана” гэсэн байна.
Израилийн Батлан хамгаалах арми өмнө нь ХАМАС хөдөлгөөний аравдугаар сарын 7-ны дайралтын ажиллагааг удирдсан гишүүнийг устгасан талаараа мэдэгдэж байсан юм.
ЦАХАЛ түүнчлэн Газын зурвасын бүхий л хэсэгт ХАМАС хөдөлгөөний эсрэг ажиллагаа явуулахаа мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
VERY GOOD MUUSAIN LALIIN HALTARUUDIIG BUGDIIG USTGAH ZUV