Газын зурвас руу хийсэн Израилийн дайралтын үеэр эмч нар болон Палестины Улаан хавирган сар нийгэмлэг (PRCS)-ийн түргэн тусламжаар хүргэгдэж байсан өвчтөн амиа алджээ.
Израилийн цэргийнхэн Фаллужи руу дайралт хийх үеэр энэ явдал болсон байна. Тэд түргэн тусламжийн хоёр машин руу гал нээжээ.
Израилийн арми Газын зурвас руу их буугаар эрчимтэй гал нээх талаар мэдээлэл гарч байсан юм.
ЦАХАЛ нь Газын зурвас даяар ХАМАС хөдөлгөөний эсрэг ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )