Р.Сэддорж "Тавантолгой"-н захирлаар ажиллаж байхдаа 353.9₮ урамшуулал авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

АТГ-аас УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын ахалсан УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороо "Нүүрсний сонсгол"-ыг зохион байгуулж байна. Өнөөдрийн /2023.12.04/ нээлттэй сонсголд "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарын 22 хүнийг гэрчээр дуудаад байгаа юм.

Шинжээчийн дүгнэлтээс харахад орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилохдоо хууль зөрчсөн байна. Тэрбээр 2009 оны тавдугаар сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллажээ.

Түүнийг ажлаа өгснөөс хойш "Таватолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга таван удаа солигдсон байна. Тэдний дунд "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үеэл болох нь тогтоогджээ. Б.Түвшинбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 30-наас 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл, 2021 оны гуравдугаар сарын 4-нөөс 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт хоёр удаа ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллажээ. 

 


Түүнчлэн "Ажнай" Д.Бат-Эрдэнийн хамаатан болох Ц.Цэцэг-Өлзий нь 2013 онд "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ. Үүнээс гадна түүний туслахаар ажиллаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2014-2020 он хүртэл зургаан жил "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.

Р.Сэддоржийн хувьд "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өнөөдрийн сонсголд ч гэрчээр дуудагдсан билээ. Тэгвэл шинжээчийн дүгнэлтэд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2019 онд 353.9 сая төгрөгийн урамшуулал авчээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(66.181.190.169) 2023 оны 12 сарын 05

ахиад ч авна, яадгийм гэсэн байдалтай харж байх чинь

0  |  0
Дүүмаам(66.181.182.159) 2023 оны 12 сарын 05

Чиний цогтцэцийд барьсан үйлчилгээний төв үл хөдлбх хөрөнгө ямар мөнгөөр боссон бэ? Чи төрл ганц цаг ажиллаж үзсэнүү. 2004 онд батэрдэнийг дөгаад аймагт ирж байсаныг яинь ёөнах юм. Одоо мдэж уусанаа үнэнээр хэлэд ялаа ав. Идсэн мөнгөө буцааж өг. Өм/говийн ард түмэн чамайг юуч хийгээгүй гэж ярьдагийг чамд дуулгахдаа баяртай бйна. Хөлдүү толгойт минь.

0  |  0
Ганаа(66.181.182.159) 2023 оны 12 сарын 05

Яасан муухай хардөг хүүр вэ? Чи хувьдаа ыолон хошногыг нь долоодог гондом унжуу батэрдэнэд өгсөн ыайлгүй. Түүнээс ард түмэнд өгөөгүй андуураад бна. Чам шиг хөлдүү дурак дарга марга хийдэггүй юм. Шоронд орно.

0  |  0
АРД(202.9.40.94) 2023 оны 12 сарын 05

монголчууд цөөхөн шүү дээ, хэн юу хийж явж байсныг хэлээд өгөх хүмүүс цахаас авхуулаад ярих байх даа, үйлийн үр гэж байдаг гэдгийг шуналдаа умбасан хүмүүс ойлгох болоогүй юу

0  |  0
Өмнөговийн иргэд(202.9.47.14) 2023 оны 12 сарын 05

Мандахбаяраа чиний найз биз дээ....Чи бас хөрс хуулж яваагүй билүү????

0  |  1
Irgen(149.167.184.64) 2023 оны 12 сарын 04

Улсад хийж бүтээсэн зүйлгүй, ар өврийн хаалгаар албан тушаалд суугчид төрөөс шудрага бусаар идсэн мөнгөө буцааж өгөх хэрэгтэй

0  |  0
Top