УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний сонсгол" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
(2023.12.05)
Өнөөдрийн сонсголоор Ханбогд сумын нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтын талаар танилцуулга хийж, хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцэж байна.
ШИНЖЭЭЧИЙН ТАНИЛЦУУЛГА: Ханбогд сум дээр нүүрсний үйл ажиллагаатай холбоотой газар олголтод томоохон хоёр асуудал байна.
Нэгдүгээрт газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүйгээр газар олгодог асуудал байна.
Хоёрдугаарт гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол гэдэг нүүрсний үйл ажиллагаатай холбоотой 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн асуудал байгаа. Энэ дотор гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд байдаг.
Ханбогд сумаас гаргаж өгсөн мэдээллээр газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 11 хуулийн этгээд 81.5 га газар эзэмшиж байна. 2020-2022 оны газар олголтоос гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх болгосон байна.
Гадаад хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газрыг эзэмших эрх болгосон байна. Өнөөдрийн ярих гол сэдэв нь 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар эзэмших эрх олгосон асуудал яригдана.
Газрын албанаас ирүүлсэн мэдээллээр 11 хуулийн этгээд дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэж байгаа ч шалгаад үзэхээр энэ төрлийн асуудал их байгаа. Аудитаас шалгалт хийхэд 75 аж ахуйн нэгж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэж акт тавигдсан байна. Эдгээр 75 аж ахуйн нэгж газрын дуудлага худалдааны 3.7 тэрбум төгрөгийг төлөөгүй гэсэн акт тогтоосон байгаа. Одоогоор Ханбогд сумаас эдгээр газрын хэдэн төгрөг нь төлөгдсөн талаар мэдээлэл ирүүлээгүй.
Сэтгэгдэл ( 0 )