Ц.Цэнгэл гишүүн намчирхалд дайн зарлаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Сонгуулийн тухай хууль гацаанд орсон нь нийгэмд нэлээд бухимдлыг төрүүлж байна. Саяхан Ц.Цэнгэл гишүүн  “Намчирхал  байхгүй ёсгүй” гэж мэдэгдэв. Үнэндээ хэт намчирхах нь монголчуудыг хүн төрхөө алдахад хүргэж, нийгмийг хамгийн ихээр хагалан бутаргаж байгаа. Намаар талцах нь хэрээс хэтэрлээ. Нэг гэр бүлийнхэн хүртэл хоорондоо эв түншингүй болж байна. Хөдөө суманд багаараа нийлэн нам байгуулах нь холгүй боллоо. Зарим газарт нам байгуулж ч байгаа сураг дуулдана. Ц.Цэнгэл гишүүн үүнээс маш их залхаж байгаа гэнэ. Тэрээр “Дэлхий нийтийн жишгийг харахад нам руу хошуурахаа больсон байна” гэлээ. Тийм шүү. Намчирхаж хийрхэх зав чөлөөтэй хүн үгүй. Харин монголчууд л ядуу тарчиг амьдралаасаа болоод улс төрийн нам дагавал хоолтой хэмээн ойлгоод байх шиг байна. Тиймээс ч өнөөгийн ёс зүйгээ гээсэн намуудыг татан буулгаад шинээр үүсгэн байгуулах санал зарим улс төрчид гаргаж байгаа нь дэмжүүштэй санаачилга юм.   

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top