АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий арван ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байсан билээ. Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл ч байдаг.
Тэгвэл Б.Энхбаяр сайдын даргалж байгаа УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж байгаа "Нүүрсний сонсгол"-д "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш гэрчээр дуудагджээ.
Тэрбээр өөрт холбогдох хэргийнхээ талаар "Монголын уул уурхайн хоёр том төслийг удирдан ажиллаж байсан. Намайг ажлаа өгсний дараа харлуулж эхэлсэн. Намайг 2013 оноос эхэлж шалгасан. Манай гэр бүлийнхэн Австралид амьдардаг. Намайг охин дээрээ очихоор тийшээ явсан хойно хэвлэлээр мэдээлэл гарч эхэлсэн байдаг. Над дээр гурван асуудал яригддаг. Хуулийн байгууллагаас надад нэг ч удаа хандаж байгаагүй. Би оргон зайлсан юм байхгүй. Шударга бусын хонгил руу чирчих гээд байсан болохоор гадаадад амьдарсан. Монголдоо ирээд гурван жил болж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Иймэрхүү юмнууд юу ч чаддаггүй нь ойлгомжтой хууль засаглалыг хөгжилтэй орнуудад тэд хог болж шүүрдүүлнэ.
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
Хулгайч нар хэлмэгдсэн гэдэг болж хулгайн мөнгө эхнэр хүүхдээ гадагшаа явуулчихаад ...
Улсын мөнгө идсэн хулгайч нарыг гадаад руу явуулдаг сайхан хуультай, жаргалтай орон, монгол оо ….. гэж. \nЗөвхөн сонгуулын ажил ….
хуцдаг новш вэ