[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Сандрах үед хийх 8 зүйл

2023 оны 12 сарын 12

Бид заримдаа чухал уулзалт, илтгэл тавих зэргийн өмнө сандарч, гэнэт хүчтэй айдас түгшилт мэдэрдэг. Энэ нь тухайн хүний эргэн тойронд болж буй үйл явдалтай холбоогүй байх нь ч бий. Тэгвэл чухал үед танд саад болдог сандрах шинжийг хэрхэн ялан дийлэх вэ?


 

  • 100 - 150 гр хүйтэн ус уу
  • Гүнзгий амьсгал авах дасгал хий
  • Хэрвээ таныг хэн ч хараагүй, сонсоогүй байгаа бол, машиндаа байгаа бол хөгжмөө асаагаад дуулж эхэл
  • Гарын алгаа бүлээстэл үр
  • Биеэ бүрэн сулла, суух, боломжтой бол хэвтвэл зүгээр
  • Найз руугаа залгаж ярь, гэхдээ сайхан зүйлийн тухай
  • Гаатай бохь зажилж болно
  • Бие болон тархиа өөрөө удирдаж байгаа тухайгаа өөртөө ярь. Таны бие, тархи, бодол зөвхөн таных. Түүнийг та л удирдана. Бүх зүйл хэвийн байгааг өөртөө хэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top