ХАМАС барьцааны хоёр хүнийг хөнөөжээ

2023 оны 12 сарын 14

Израилийн талаас мэдээлснээр Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд байсан хоёр хүн амиа алдсан байна.

“The Jerusalem Post”-д мэдээлснээр Нир Ицхак Таль Хайми болон Нахал-Оз Жошуа Луито Моллел нарыг хөнөөсөн болохыг баталжээ.

Тэгвэл Газын зурваст Израилийн цохилтуудын үеэр амиа алдсан палестинчуудын тоо 18500 давж, 50 мянга гаруй хүн шархадсан байна.

Израил Газын зурвас дахь ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаа жилээс илүү хугацаанд сунжрахаар байгаа бөгөөд энгийн иргэдийн амь нас илүү олноор эрсдэх болно гэж шинжээчид үзэж буй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top