Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга огцров

2023 оны 12 сарын 14

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно огцорч буйгаа мэдэгдлээ.

Түүнээс гадна гурван сайд эрх баригч нам доторх санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас огцорч байгаа юм. Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Жүнжи Сүзүки, Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайд Ичиро Мияшита нар өнөөдөр огцрох тухай албан хүсэлтээ Ерөнхий сайд Фүмио Кишидад хүргүүлжээ.

Тэгвэл Японы Ерөнхий сайд Фүмио Кишида фракц нь олон жилийн турш орлогоо нуун дарагдуулж, гишүүд нь хувь хүртдэг байсан гэх дуулиантай холбоотойгоор фракцаасаа гарсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(66.181.160.32) 2023 оны 12 сарын 14

Ёс суртахуунтай иргэнтэй орон гоё юмаа

0  |  0
Top