[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Зорилгоо тодорхойлох 4 АЛХАМ

2023 оны 12 сарын 21

Бид зорилгын тухай их ярьдаг ч үүнийг хэрхэн зөв тодорхойлохыг сайн мэддэггүй. Тэгвэл мэргэжилтнүүд зорилгоо тодорхойлох алхмуудыг ийнхүү нэрлэжээ.


Цаг гарга

Амьдралын хамгийн чухал зүйл болох зорилгыг тодорхойлоход цаг хугацаа их орно. Зорилгоо тодорхойлох сарын, хагас жилийн “аян”-г өөртөө зарла. Зорилгоо тодорхойлж амжилгүй өнгөрөөж буй хором бүр таны зорилгоо биелүүлэх цаг хугацаанаас хасагдаж байгаа.

Бич

Дараагийн алхам бол бүгдийг жагсаан бичих. Таны дотор байгаа сурмаар, мэдмээр, авмаар, хүрмээр байгаа зүйлсээ том, жижиг гэлтгүй бүгдийг бичээрэй.

Ангил

Танд байгаа зорилгуудаа гэр бүл, ажил мэргэжил, аялал гэх зэргээр ангиллуудад хуваа. Арай л цэгцтэй харагдаж эхэлнэ. Дараа нь эцсийн хүрэх ёстой хамгийн чухал зорилгоосоо эхлэн доош нь ангилах хэрэгтэй. Ингэж харснаар та жижиг зорилгуудаасаа том руу дээшээ явах юм.

Үйлдлээ төлөвлө

Хэчнээн том, хэчнээн алс зорилго байсан ч та түүндээ хүрэх жижиг алхмууд, бүх үйлдлээ төлөвлө. Ийнхүү яг одооноос үйлдэл хийж эхлэхээр зорилго тань яг л бодит мэт, яг л хажууд байгаа мэт санагдах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top