Г.Занданшатар: Гишүүд тойргийн асуудалд “Бид нэг монгол” гэх үгийг санаж, ул суурьтай хандахыг хүсье

2023 оны 12 сарын 21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2023.12.21/ "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульдаа нэгдмэл улс гэж заасныг сануулж, аливаа хуваагдлаас зайлсхийж уг асуудалд ул суурьтай хандахыг уриаллаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн И.Норовжав(66.181.176.103) 2023 оны 12 сарын 25

Баян өлгий аймагт Халх , Дөрвөд, Уранхай , Тува зэрэг Монгол ястан аймгийн хүн амын 5 %-ийг эзэлдэг ,үндэстний цөөнхтэй болоод 40 жил гаруй болсон бөгөөд тэд сонгогдох, бас бусад асуудалд эрхгүй , болоод байгаа нь бас үндэстний цөөнхийн асуудлын нэг мөн. Баян өлгий нь сонгуулийн тойрогын асуудалд Баруун бүсдээ багтсан баян өлгийн тойрог гэж нэрлэвэл зөв байх шүү. Тусдаа тойрог болгосноор их хуралд тусдаа бүлэг болгох асуудал тавьхад зөвшөөрөхөөс аргагүй ба цаашид олон асуудлыг ч хөдөж болох талтай шүү. н. Занданшатарын хэлсэн үг нь буруу шүү.\n

0  |  0
иргэн И.Норовжав(66.181.176.103) 2023 оны 12 сарын 25

Баян өлгийн тойрог гэдэг нь зөвхөнБаян өлгий аймаг гэдэгт юм уу. эсвэл Зөвхөн үндэстний цөөнхи гэж казах үндэстний хувьд тогтоосон юм уу. Монгол улст нийтдээ 125000 казах үндэстэн , Баян өлгий аймагт 109000 казах үндэстэн байдаг ба . Түүнээс Ховд аймагт биэ даасан засаг захиргааны нэгж- Ховд сум байдаг шүү. Улаанбаатар хот болон бусад хэд хэдэн аймаг , сумдад казахууд хотлон суудаг шүү дээ. Казах үндэстнийг нутаг дэвсгэрээр ялгаваралан тусгаарласан байдалтай шийдвэр гаргасан үндсэн хууль зөрчсөн асуудал болж байна .

0  |  0
67(66.181.188.40) 2023 оны 12 сарын 22

Маш буруу. УИХуралд хууль тогтоох эрх өгсөн бллохоос газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулах эрх өгөөгүйшүү!!!ЗАНДӨНШАЬАО ГУАЙ

0  |  0
Top