Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг, "Эрүүл хүнс - Таны сонголт" уриатай “Талх Чихэр” ХК, тус компанийн харьяа жигнэмэгийн үйлдвэр болох “Томбат” ХХК, “Delice Pastry” брэндийг зах зээлд амжилттай нэвтрүүлэгч “Прайм пастри” ХХК-тай хамтран 3000 гаруй харилцагч байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
“Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууган “Манай компанийн харилцагч байгууллага бол бидний үйлдвэрлэж буй талх, нарийн боов, бялуу, бэйкери төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэдэг гол тулах цэг юм. Тийм ч учраас бид талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч тэргүүлэгч байхыг ямагт эрмэлзэж, Олон Улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудыг салбартаа анхлан нэвтрүүлж, жил бүр бүтээгдэхүүнийг амт чанарыг сайжруулах, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр туршилт судалгааны ажлуудыг хийж, түүнийгээ харилцагч байгууллагууддаа дамжуулан таниулах зорилгоор жил бүр харилцагч байгууллагаа хүлээн авч уулздаг. Ирэх 2024 онд “Талх Чихэр” ХК-ийн 40 жилийн ой тохионо. Иймээс бид уг түүхэн ойгоо угтан, мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт харилцагч байгууллагаа хүлээн авч уулзаж байгаа нь энэ юм.
Улсын хэмжээнд талх, нарийн боов, бялуу, жигнэмэг зэргийг үйлдвэрлэж, салбартаа өөрсдийн байр сууриа бататгаж чадсан эдгээр компаниуд Техник, технологи, Тоног төхөөрөмж, Бүтээгдэхүүний амт чанар, Боловсон хүчин, Хүнсний аюулгүй байдал гэсэн үндсэн хүчин зүйлд онцгойлон ач холбогдол өгч, өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан байна. Үүнд хүрэх гол хүч өгөн, дэмжин ажилладаг харилцагчдаа ийнхүү шинэ оны өмнө хүлээн авч, онцгойлон тусгай урамшууллаар бэлэг барьж байгаагаар өнөөдрийн арга хэмжээний гол зорилго оршиж байна" гэлээ.
“Талх Чихэр” ХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Аюурзана "Арванхоёр, нэгдүгээр сарууд үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын хувьд ачаалал өндөртэй цаг үе байдаг. Иймээс бид харилцагч байгууллагуудынхаа хамтын ажиллагаа, итгэлцлээр өнөөдрийн энэ амжилтад хүрсэн байна. Энэ утгаараа бид “ХАРИЛЦАГЧ ХААН” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн харилцагчдадаа онцгой урамшуулал бэлэглэж байгаа" гэдгийг онцлов.
Харин “Талх Чихэр” ХК-ийн Жигнэмгийн үйлдвэрийн технологич Э.Лхамсүрэн хэлэхдээ “Талх Чихэр” ХК нь анх “Янзага” жигнэмэг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 50 гаруй төрлийн жигнэмэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин өнөөдрийн “ХАРИЛЦАГЧ ХААН” арга хэмжээнд бид “Аму” жигнэмгээ онцлон танилцууллаа. Манай жигнэмгийн үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүний хувьд хүнсний нэмэлт, будагч бодис транс тос агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тав хоногийн хугацаанд үргэлжилсэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн харилцагчдын дунд 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа байгууллага хүртэл байсан нь тэдний хамтын ажиллагаа, итгэлцэл нь хэр бат бөх бэхлэгдсэнийг илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Paah anh gantshan Yanzaga jignemeg uildberlej bsan gebuu! Tuuhee unshaacheee te yu ch medehgui baij
Mongolchuud bid talh chehriin yildveree butsaaj avnaa.