ЭТТ ХК-ийн хувьцааны 34%-ийг иргэдэд эзэмшүүлэх, ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэж байна

2023 оны 12 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д өргөн барисан. Тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар туссан. 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн одоогоор хувьцаа эзэмшиж байгаа. Мөн 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж бүрдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд оруулсан.

Ногдол ашиг олгох тухайд 2023 онд бэлтгэл ажил хангагдаж, 2024 онд шийдэгдэж, олгох боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2023 оны 12 сарын 24

Монгол улсын иргэн бүр Монголын газар нутаг дээр олборлож байгаа бүх орд газруудад хувьцаа эзэмших эрхтэй тэгэх ёстой, хэн саад болоод байгааг олж цаазласугай.

0  |  0
иргэн(66.181.185.12) 2023 оны 12 сарын 22

энэ нэг 1072 хувьцаа гэж, үнэ нь өсдөг ч үгүй , унадаг ч үгүй таг дүлий сонин хувьцаа байна аа

1  |  0
Shar toihoi.(178.209.133.214) 2023 оны 12 сарын 22

30 jil hulgai hiisen tonuulchidas bygediig ni tuhain tsag yeiin doloriin hyytei ni hanshaar ni nuhun tulyyleh iostoi.76 TONUULCHID LUIVAR HIIHGYI SHYY ARD TYMENG HUURUAHGYI SHYY.SONGUULIIN SHOU HIIHGYI SHYY.nER HOLBOGDOSON TON ULCHIDIIG MASH HATUU SHIITEGEH HEREGTEI.YYNII DARAA NEPTIIN SONSGOL HIIHIIG SHAARDAJ BNA.

0  |  0
ЗОЧИН(202.126.88.69) 2023 оны 12 сарын 22

монгол улсыын харъяатад орсон гадаадын иргэдэд хувьцааг эзэмшүүлэх гэсэн заалт байх шаардлагагүй ээ.Хэрэв энэ заалт хэвээр байвал гадаадаас монгол улсын харъяат болох хүсэлтэй иргэд олширч хувьцааны үр ашиг буурна.Түүнийхээ оронд ирээдүйнхээ иргэдэд хувьцаагаа эзэмшүүлэхээр үлдээх хэрэгтэй.

0  |  0
Top