Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос өнөөдөр /2023.12.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх "Улс, орон даяар нүүрсний сонсголыг анхааралтай ажиглаж байна. Хүн болгон өөр өөрийн дүгнэлтээ хийж байгаа байх. Өмнөговь аймгийн "Тавантолгой" бол олон жил өмнөговьчууддаа өгөөжөө өгсөн том уурхай. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Энэхүү уурхайн 51 хувийг өмнөговьчууд төсвөөр дамжуулан эзэмшдэг. Энэ асуудалтай холбогдуулж Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж шийдвэр гаргалаа. Орон нутгийн өмчийн 51 хувийн 26 сая хувьцааг Өмнөговь аймгийн 73 мянган иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн ИТХ-аар гаргуулах санаачилгыг МАН-ын хорооноос дэвшүүлж байна. Үүнийг цаг алдалгүй хийх шаардлага байна.
Өмнөговь аймгийн баялгийг цөөхөн хүн биш нийт иргэд шууд хүртдэг боломжийг нь бий болгох шаардагатай байна. Хувьцаагаа өмчлөхгүй, худалдах эрхгүйгээр зөвхөн ногдол ашгийг нь хүртдэг хэлбэрээр эзэмшүүлэх хэрэгтэй. Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжиж, тогтоол гаргалаа. Өнөөдрөөс эхэлж "Баялагтаа эзэн болцгооё" аяныг зарлаж байна. Энэ асуудлыг Өмнөговь аймгийн иргэд нийтээрээ дэмжиж, нэгдэж чадах юм бол аймгийн ИТХ-аар 100 хувь дэмжүүлэх боломжтой гэж харж байна" гэлээ.
ВИДЕОГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Түүнчлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Будгэрэл "Аймгийн МАН-ын бүлэг 11 төлөөлөгчтэй. Бид "Тавантолгой" ХК-ийн хувьцаа буюу орон нутгийн эзэмшлийн 51 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг бүлгээрээ дамжуулж ИТХ-д санал оруулах шийдвэрт хүрлээ.
Нийт төлөөлөгчдийн 33 хувь ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг дэмжих юм бол хуралдах эрх нээгддэг. Манай бүлэг аймгийн ИТХ-д 11 төлөөлөгчтэй буюу 33 хувийг эзэлдэг. Тиймээс энэ асуудлыг аймгийн ИТХ-аар оруулж шийдвэрлүүлнэ. Орон нутгийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг нийт иргэдэд тэнцүү хуваарилуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар гаргуулах болно" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 15 )
Бид ажнайтай тэмцэж арай хтйж нүүрсний хулгайг нь ил болголоо. Та нар хаана байв\n Тэгэхээр өмнөговьчууд бидний өмч. Ингэж баяждаг байжээ\n
ШААГААРАЙ ЯАГААД ЗӨВХӨН ӨМГОВЬ ГЭЖ МОНГОЛЧУУД БИД ЯАСЫН, ХУЦААРАХ ЛАЛАРУУДАА
Нэгдмэл улс тул нийт иргэнд эзэмшүүл за.
Монгол Улсын бүх иргэдэд өгөх ёстой гэж үзэж байна
100% дэмжиж байна. Орон нутгийн өмч нэртэйгээр 51%-ийг ажнай гэгч бат-эрдэнэ ганцаар эзэмшиж байгааг зогсоож, Өмнөговийн иргэдэд тэнцүү хувааж эзэмшүүлэх хэрэгтэй. Аль эрт ингэх байсан.
Чт тэгвэл тэр ажнай хочит д.батэрдэгтйг салтаа суганы үснүүдтэйгээ хулгай хийж байхад ганц үг дуугарахгүй яасан юм бэ бид тэмцээд 3 упаа УИХурадд гаргаж байсангүй. Тх тэмцэж блаа. Арайл алуждаагүй салж байдаа. Зодуулж нүдүүлэр юуч биш. Чт дуушүй бай.
Таван толгой бол Монгол улсын нийт иргэдийн өмч байтал яахлаараа ганхан Өмнөговийнхөн эзэмших ёстой болчихов оо??? Бүх иргэнд эзэмшүүлэх ёстой. үндсэн хууль зөрчиж байна.
нөгөө 49 хувийн чинь хувьцаа шалдаа бууна биз дээ, 51 хувиа зарахгүй, өмчлөхгүй зөвхөн ногдол ашиг авах болохоор чинь
hutsaach. tsus n oirtood teneg bolchij psdanuud chin.Esvel tsaashaagaa tsagaan herem ruugee dald or.
Монгол бол нэгдмэл нэг улс. Холбооны улс биш. Өмнөгөвь тусдаа улс биш. Солиорлоо зогсоо.
яагаад ганц Өмнөговь гэж Монголын бүх ард түмний өмч
ажнайгаасаа хууль ёсоор салгаж авах ёстой болохоос урьтаад хуваагаад идье гэх чинь буруу. ард түмний өмч
хуцдаг халтрууд вэ, монголын ард түмний өмч шүү, даварсан мудакуудыг 24 онд намтай нь зайлуул
Тусдаа улс болчихсон юмуу нутгаа ч зараад л газар дорхоо ч зараад л бүр даварчжээ.
zass hutsaal busad ni bas bgaagaa 51 r avyal da