Одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2018 онд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан. Тэр үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж байлаа.
Ц.Нямдорж Б.Энхбаярыг дэд сайдын суудлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газарт танилцуулж, Б.Энхбаяр чөлөөлөгдөж байв.
Үндэслэл нь, "Дэд сайд хүн сошиалаар попорч болохгүй" гэдгийг Ц.Нямдорж тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж Б.Энхбаярт хандаж "Та нар тэр твиттер, фэйсбүүкээр ажлаа хийдгээ боль, ажлаа хий. Ажил хийж сур. Дэд сайд хүн сошиалаар попроод байж болохгүй" хэмээн хэлсэн билээ.
Түүнчлэн "УИХ-ын гишүүдийг үнэлж, дүгнээд л. Улс төрийн тэмцэлд дуудсан асуудалд үнэлэлт, дүгнэлт хийгээд л. Дэд сайдын хийдэггүй зүйлийг хийж, яриад байхаар болохгүй л дээ. Ер нь, Дэд сайдын ажил их төвөгтэй. Сайдынхаа бодлогыг цэвэр барьдаг л ажил. Өгсөн үүргийг нь биелүүлдэг л ажил. Илүү ч үгүй, дутуу ч үгүй шүү. Дэд сайдын ажил хийж байгаа хүн УИХ болон гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгнө гэж огт байж болохгүй. Учир нь, сайд нь УИХ-аас томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тэр сайд нь санал оруулж дэд сайдыг томилуулдаг учраас дэд сайдад хийж болох, болохгүй улс төрийн ажил гэж байна" гэж байлаа. Энэ бол 2018 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн яриа юм.
Тэгвэл "Сошиалаар попорлоо" гэдэг шалтгаанаар Дэд сайдын суудлаа өгч байсан Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Энэ хугацаанд эрх мэдэл нь өссөн болохоос "сошиалаар попордог" зан нь өөрчлөгдсөнгүй.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Маргаашнаас эхлэн "Нүүрсний мафи" над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд гурван тэрбум төгрөгийн төсөв /Үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан/ гаргаад байна" хэмээн жиргэжээ. Бүхэл бүтэн хуулийн салбарыг толгойлж байгаа хүн "сошиалаар попорч" суухын оронд ажлаа хий. Өөрт ирсэн мэдээлэл үнэн бол, баримт нь байгаа бол шалга. Шалгах эрх нь, эрх мэдэл нь ХЗДХ-ийн сайдад хадгалагддаг гэдгийг олон нийт дайж байна.
Сэтгэгдэл ( 14 )
Б.Төрбат гэгч нүүрсний хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой, тиймдээ ч Энхбаяртай өстэй болсон хулгайч бололтой. \n
энэ бүх булхайг дэлгэж гаргаж ирсэн залууг дэмжинээ\n
Өөрийн эзэн Монгол.н номер 1 хуулгайч Сү Батболдоо шалгачвал үнэмших хэрэгтэй үгүй бол зүгээр ПОП.н жүж гэж ойлгоо
nuurschidiin gar hulbolj baij Unuruu shig boloh vii.Setguulch nertei am alaa hudaldsan heden gichii zahialgaar bie unekehees icheech.Yadaj ur huuhed ah duu nariinhaa umnu nuur ulaihgui amudar.Niigem eruuljih uil yavts urnuj bna.Tuund manlailj baih yistoi hevlel medeelliinhen am n haaltiin gereetei al n neeltiin gereetei bolson bna. Tegsen hirnee heden haltar tsaas avaad hen nwgniig harluulah gej yadah n uruvdumuur.Unuruu yalaa !.zuv amidar zaluusaa.Bitgii busdiin suganii us, saltaanii havchuurga bolj baildaa.1 amudrahad ner turtei shig amudar.Ur huuhed chin ta naraar niigemd unekwhdene!!!!
ANYSN S XUSNR80955877
үнэн үг хэллээ гээд өшүүрхээд байгаа умдаг энэ нүүрчид маань
Монголд хууль тогтоох дээд байгууллага байдаг гэдгийг энэ хэдэн залуус мэдрүүлж эхэлж байна.Одоо хууль тогтоомжоо улам л бодовсронгуй болгож ард иргэдээ ажил орлоготой болгож амьдралыг нь дээшлүүлэх талаар бодох хэрэгтэй.
SEXSDN80955877
zass eniig hen toodgiin unee bichchjee ooroo
Солиор чи сайд байтугай сав цэвэрлэгч ч хийж чадахгүй рэн нэгний адны үс үүүдээ. Гутамшиг өөрийгөө хөнөө.
Гээрэ эхэлж бна.
Enkhbayaraa amjilt bitgii shantraarai
сайд санй ажилласан нямдорж монголын төрийг юугаар гийгүүлсэн юм вээ өөрөө болон хүүхэпд нь баяжсан биз дээ
Сайд шалгах ажилд оролцоод харин хулгай ил тод боллоо.Нямдорж өөрөө юуг ил тод