УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ХИЛИЙН ХОРИГИЙГ цуцаллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ болсон ч хойшиллоо. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.

Учир нь, шүүх хуралд гэрч нарыг оролцуулах шаардлагатай гэж үзлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд авсан хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж шийдвэрлэсэн байна. 

Яллагдагч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МУНХАГ(139.5.217.120) 2023 оны 12 сарын 28

Бушуухан зугтаагаарай гэсэн үг үү?

0  |  0
Top