Украин хөлсний цэргүүдэд төлөх юмгүй болсон уу?

2023 оны 12 сарын 27

Барууны хөлсний цэргүүд Украинаас цалингаа авч чадахаа больжээ.

АНУ болон түүний холбоотнууд Киевт үзүүлэх санхүүгийн тусламжаа багасгаснаас болж Украинд хөлснийхөнд өгөх юу ч байхгүй болсон гэж Сербийн “Политика” сонинд бичжээ.

Украинд байлдаж байсан гадны хөлсний цэргүүдийн дийлэнх нь буцсан байна. Шалтгаан нь тэд цалингаа авч чадаагүйгээс болсон бөгөөд Киевээс өгсөн тайлбар нь “Баруунаас тусламжаа зогсоосон” гэх үг байжээ.

Украины талд байлдаж буй хөлсний цэргүүд амиа алдах тохиолдол олон байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд хэд хоногийн өмнө Артёмовскт Колумбын хоёр хөлсний цэрэг амиа алдсан байна.

Украин одоо хөлснийхнийг Африкаас хайхаас өөр аргагүй болж байна гэж зарим шинжээч бичжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.26.150) 2023 оны 12 сарын 28

Тэхбум тэрбум долларын тусламж хаачсан бэ. Алиалагч өөрөө хагарах нь шив

0  |  0
Зочин(202.126.89.243) 2024 оны 01 сарын 03

Орос, НАТО 2-ын дайныг өөрийнхөө улсын нутаг дэвсгэрт хүлээн авч явуулж, улс орноо ингэж арилгана гэдэг мөн ч лут удирдлага шүү,\nМанайд АН засаглавал НАТО-гийн бааз болж, Украйны араас орох нь тов тодорхой, ээ бурхан минь АН-аас хол явцгаая!!!!\n

3  |  0
Зочин(202.9.40.119) 2023 оны 12 сарын 28

Яг ёсоороо л явж байна.

1  |  0
Top