Б.Жавхлан: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг дагалдах 11 журмыг батлууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж байна. Тэр хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аас батлуулсан. Шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулж 11 журам батлуулах ёстой. Есөн журмыг нь батлуулсан, сая хоёр журмыг нь батлууллаа. Ингэснээр хувийн хэвшилд маш том боломж, зах зээл гарч ирж байгаа юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top