Туркийн Сакарья мужид зам тээврийн том осол болж, 57 хүн гэмтэж бэртэн, 11 хүн амиа алджээ.
Тус мужийн захирагч Яшар Караденизын мэдэгдсэнээр амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүс бүгд Туркийн иргэд аж.
Гэмтэж бэртсэн хүмүүсээс долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Тээврийн хэрэгслүүд ар араасаа мөргөлдсөн том ослоор амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байжээ.
Сэтгэгдэл ( 0 )