Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2023.12.28) хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Уг асуудлаар завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.
"Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонслоо.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 1 )
ТА НАРТАЙ НЭГ Л ӨДӨР АЛАЛЦАНА